ИХ ХОТЫН ЗАЛУУСЫН ХАМГИЙН ТОМ ЧӨЛӨӨТ БҮЖГИЙН НААДАМ ӨНӨӨ ОРОЙ БОЛНО

2015 оны 6 сарын 26

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна.

 

Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм.  
Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх бөгөөд өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан бүжгиийн уралдаануудын шилдэг гоцлол бүжигчид нэгийн эсрэг нэг бүжгээр тулалдана. Чөлөөт бүжиг сонирхогчдын дунд олон төрлийн бүжгийн уралдаан зарлагдах бөгөөд тус үйл ажиллагаанд Lumino, Tatar, Montarap, рэппэр Gee, Хар тасын Марка болон дижи нарын сет зэрэг олон гэнэтийн бэлэгнүүд Та бүхнийг хүлээж байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23289
0 эможи
keyboard_arrow_up