“BBC” агентлагаас дуучин Э.Амартүвшинг “Дэлхийд нэрээ дуурсгасан дуучин” хэмээн онцолжээ

2015 оны 6 сарын 17

Монгол эрийн цээл хоолойг дэлхийн сонорт хүргэж яваа дуучин Э.Амартүвшинийг “BBC” агентлагаас “Дэлхийд нэрээ дуурсгасан дуучин” хэмээн зарлалаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх цолыг 24 настайдаа хүртсэн Э.Амартүвшинг “BBC” агентлаг онцолсон нь гэнэтийн, содон үйл явдал биш байлаа. Э.Амартүвшин нэр хүндтэй олон тайзнаа сонгодог дуурьт дуулж өөрийгөө таниулсан уран бүтээлч юм.

Тэрбээр Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд 2011 онд хоёрдугаар байрт шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ. Мөн дэлхийн дуурийн дуулаач 2012 оны тэмцээнд тэргүүн байр, 2013 онд“Франциско Викас” тэмцээний хоёрдугаар байрт шалгарч, хоёр ч тусгай шагналын эзэн болж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23007
0 эможи
keyboard_arrow_up