П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд Монголын таван дуучин оролцож байна

2015 оны 6 сарын 17

Москва хотын Хөгжмийн дээд сургуулийн Их танхимд П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн уралдаан Хүндэтгэлийн концертоор өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийлээ.  Дөрвөн жил тутамд болдог энэхүү арга хэмжээ энэ жил аугаа их хөгжмийн зохиолчийн мэндэлсний 175 жил тохиож буйгаараа онцлог юм.

 

Тус уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцож байна.
Энэхүү төсөлд нийтдээ 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэг 24 оролцогч тунаж үлдсэн бөгөөд гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм. Уралдааны тэргүүн байрын эзэн цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байрын эзэн долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай аж.
П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаан 6-р сарын 15-с 7 –р сарын 2 хүртэл Москва, Санкт –Петербург хотод явагдах юм. Уламжлал ёсоор олон улсын уралдаан ирэх сарын 2-ний өдөр болох Гала- концертоор өндөрлөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22989
0 эможи
keyboard_arrow_up