"Марко Поло" кинонд тоглох Монголын 2 дахь жүжигчин

2015 оны 6 сарын 11

Саяхан “Mongolian academy awards” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Аав” киногоороо авсан жүжигчин Ц.Цэрэнболд “Марко Поло” кинонд тоглохоор болжээ. Монголын жүжигчдээс анх Б.Амарсайхан “NETFLEX”-ийн “Марко Поло” цувралын нэгдүгээр хэсэгт оролцож, Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн билээ.

Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд "Марко Поло" цувралын хоёрдугаар бүлэгт Сорхугтани бэхи хатны эцэг Чахахамбугийн дүрд тэнцсэн гэнэ. Дашрамд сонирхуулахад, тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссаны дараа энэ сарын 20-нд Унгарт анхны зураг авалтаа хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22815
0 эможи
keyboard_arrow_up