“Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байна

2015 оны 6 сарын 09

Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээж байна. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж. “Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж байна. 

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлэх аж.

Эхний хэсэгт монгол романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал хөгжимтэй дуулна. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдашнар ажиллажээ. Төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТАН.Наранчимэг хамтрах юм байна.

Тоглолтын мэдээллийг: 70118012 утаснаас аваарай. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22724
0 эможи
keyboard_arrow_up