Талийгаач Сүбээдэйн эгч нар мэдэгдэл гаргажээ

2015 оны 6 сарын 04

“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй зуурдаар нас барсан хэрэг гарсан. Түүнийг энэ сарын 1-ны шөнө гэртээ хүнд боомилуулж нас барсан байдалтайгаар олдсоныг албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа. Талийгаачийн хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Мөн түүний буяны ажилд зориулсан хандивын аяныг найз, нөхөд агентлагийнхан нь эхлүүлээд байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл хандивын аянтай холбоотой асуудлаар талийгаачийн эгч нар мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ "Хандивийн мөнгө цуглуулна гэсэн яриа гарсан байна. Бидэнд хандивийн мөнгө хэрэггүй. Дүүг минь алт, мөнгө орлож чадахгүй.Та бүхэн мөнгө цуглуулъя гэсэн мэдээлэлд татагдаж хандив өгөхгүй байхыг хүсье. Тэр бол манай гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэр биш шүү. Хүндэтгэсэн Есүхэй, Зулцэцэг, Болор-Эрдэнэ" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22561
0 эможи
keyboard_arrow_up