Дуучин Т.АРИУНАА НҮБ-ын хүүхдийн ангийн элчингийн үүргээ үргэлжлүүлнэ

2015 оны 5 сарын 29

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Гавьяат жүжигчин, тус сангийн Элч дуучин Т.Ариунаа нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Т.Ариунаа анх 2001 онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчээр томилогдож, АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулж байсан билээ.

Элчээр ажиллах болсноосоо хойш тэрбээр хүүхдийн төлөө олон үйл ажиллагааг санаачилж, манлайлан оролцсон юм. Тухайлбал хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байсан. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байсан зэргийг дурдаж болно.

Дуучин Т.Ариунаа “Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. НҮБ-ын Хүүхдийн элчийн ажлаа шинэ шатанд үргэлжлүүлэх хийх гэж байгаадаа их баяртай байна. 2001 оноос эхлээд би НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийн ажлыг хийж ирсэн. Ингэхдээ голчлон нөлөөллийн ажлууд хийж байсан.

Цаашдаа НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагатай бид хамтарч нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах тал дээр хамтран ажиллана. Учир нь нярай хүүхдэд нэн шаардлагатай тусламжийг сайжруулах, чанарыг сайжруулахад хуучин байсан арга барилаасаа салах хэрэгтэй болж байгаа юм байна. Ингэхдээ нярай хүүхдийн Анхны тэврэлт санаачлагыг хэрэгжүүлнэ” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22414
0 эможи
keyboard_arrow_up