Монгол дуучид ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний гурван байрт шалгарлаа

2015 оны 5 сарын 29

Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн  тэмцээн  энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний  тэргүүн байруудад  Монголын дуучид   шалгарчээ.

   Тодруулбал  МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин  О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин   Д.Батжаргал  гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын  дуучин  С.Батчимэг  гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг  Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм.

  Тэрбээр Монголын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа уран бүтээлч.  Тухайлбал, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан юм. 












Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22399
0 эможи
keyboard_arrow_up