“Mongolian Art show” амжилттай болж өндөрлөв
2015 оны 5 сарын 12
Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам “Mongolian Art Show” нэртэй өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Тус шоу нь энэ сарын 9-ны үдэш “Marque-27” клуб-д болж өнгөрсөн юм. Mongolian art show" нь "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан үзэгчидэд хүргэснээрээ онцлог давуу талтай болсон юм.
Шоунд жүжигчин Д.Ганцэцэг, Г.Отгонцэцэг нар оролцсон бөгөөд шоуг улам өнгөлөг болгож байлаа. Тус шоуны үеэр топ модель Х.Бадамгэрэлийн өмссөн цэвэр цаасан даашинзаар дуудлага худалдаа зохион байгууллсан ба цэвэр цаасан даашинз нь 5 сая төгрөгний үнэ хүрэн худалдагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









21738
0 эможи