"Хөсөгтөн" хамтлагийн санал асуулга өнөөдөр дуусна

2015 оны 5 сарын 11

 Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. 

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шилдэг 9-т шалгаран үлдээд байгаа билээ. Эцсийн шатны санал асуулга явагдаж байгаа бөгөөд санал асуулгын дүн 14-нд гарах юм байна. Иймээс элэг нэгт Монголчууд та бүхэн "Хөсөгтөн" хамтлагаа дэмжээд саналаа идэвхитэй өгөөрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21695
0 эможи
keyboard_arrow_up