“Got Talent” шоу нэвтрүүлгийн финалын шалгаруулалт өнөөдөр болно
2015 оны 5 сарын 07
“Got Talent” шоу нэвтрүүлгийн финалын эцсийн шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Энэхүү тивийн хэмжээнд зохиогдож буй нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлөн ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг амжилттай оролцож байгаа билээ. Анхны шалгаруулалтаас эхлэн шүүгчид, үзэгчдийг гайхшруулж эхэлсэн “Хөсөгтөн” хамтлаг финалын есөн оролцогчийн нэгд шалгараад байгаа билээ.
Шоуны ялагч нь 100 мянган доллар буюу 195 орчим сая төгрөгний эзэн болж мөн “Marina Bay Sands”-д өөрсдийн бие даасан тоглолтоо хийх эрхийн бичгээр шагнагдах ажээ. Өнөөдрийн шалгаруулалтын талаар “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн Фэйсбүүк хуудсандаа энэхүү постыг оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









21581
0 эможи