“Уучлаарай та дугаар андуурч” тун удахгүй

2014 оны 4 сарын 28

Улсын Драын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд бид бүгдийн бахархал болсон долоон найруулагчийн долоон өөр жүжгийг найруулан өөрийн тайзнаа тавьж  үзэгч түмэндээ  өргөн барих бөгөөд энэхүү төсөл нь  “Хэрээт төгөл” “Бүүвэй” зэрэг эмгэнэлт болон уянгын драмын жүжгүүдээр салхиа хагалсан бол энэ оны 04 сарын 30-наас эхлэн Люсиль Флетчер Зохиол  СТА Ч.Түвшин Найруулага “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжгээр дараагийн тэсрэлтийг хийх гэж байна. “Уучлаарай та дугаар андуурч” жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрээр сүлжээ андуурч санамсаргүй  аймшигт аллагын талаархи захиалгат хэргийг сонсож байгаагаар жүжиг эхэлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2144
0 эможи
keyboard_arrow_up