"Хөсөгтөн" хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа

2015 оны 5 сарын 01

 Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. 

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдээд байсан билээ.

 Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Шоуны шилдэг 9 оролцогчийг шалгаруулах санал асуулга 23-27-ны хооронд явагдсан бөгөөд санал асуулгын дүн өчигдөр орой олон нийтэд ил болж "Хөсөгтөн" хамтлаг маань шилдэг 9-д үлдэж чаджээ. Монгол үндэсний язгуур урлагаа дэлхий нийтэд сурталчилж, монголынхоо нэрийг гаргаж байгаа "Хөсөгтөн" хамтлагаар Монголчууд бид бахархаж байна. "Хөсөгтөн" хамтлагаа уг шоу тэмцээнд шилдэг нь болж бахдам их амжилтыг үзүүлээрэй хэмээн элэг нэгт Монголчуудын зүгээс хүсэн ерөөе... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21362
0 эможи
keyboard_arrow_up