“Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдааны дүн гарлаа

2015 оны 4 сарын 30

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 материал шалгаран үлджээ. Уралдаанд оролцогчид маань цахим сэтгүүл зүйн давуу тал, ирээдүйн хөгжлийг сайн ойлгож, хөгжлийн чиг хандлагын талаар асуудал  хөндөж, сошиал медиа ба цахим сэтгүүлзүйн холбоо хамаарлыг нийтлэлүүддээ тусгаж, олон нийтийн  сүлжээ мэдээллийн орчинд үзүүлэх эерэг ба  сөрөг нөлөөөллийн талаар сонирхолтой баримтуудыг нийтлэлдээ тусгаж өгсөн нь зохион байгуулагчдын анхаарлыг татаж байсан юм.

Уралдаанд оролцогчдоос mnb.mn  сайтын залуу сэтгүүлч Б.Батхолбоогийн “Цахим сэтгүүл зүйг харьцуулах” нь бүтээл тэргүүн байранд шалгарсан бол  хоёрдугаар байранд  залуу сэтгүүлч Г.Гэрэлмаагийн  “Хөгжлийн чөдөр –Хуулийн зохицуулалт” нийтлэл шалгарчээ. Харин гуравдугаар байранд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мягмардоржийн “Адармаатай цахим сэтгүүл зүйн хөгжил” бүтээл  тус, тус шалгарсан байна. Уралдаанд идэвхитэй оролцсон нийт залуу  сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж, талархал илэрхийлье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21304
0 эможи
keyboard_arrow_up