“Шинэ бүтээл-Хүмүүс 3” үзэсгэлэн нээлт маргааш болно

2014 оны 4 сарын 28

Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй "Шинэ бүтээл-Хүмүүс 3" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болно. Энэхүү үзэсгэлэнд дэлгэх бүтээлийг баримтат гэрэл зургаар дагнан авдаг сонин сэтгүүл, агентлаг, студид ажилладаг болон шинэ залуу гэрэл зурагчид, оюутан, хэн бүхэнд нээлттэйгээр зарласан юм.  Үзэсгэлэнд 31 оролцогч 300 гэрэл зураг ирүүлснээс 16 гэрэл зурагчны 19 бүтээлийг сонгон дэлгэх юм.

Үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл МУЗ-ийн "Улаан гэр" галерейд үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2105
0 эможи
keyboard_arrow_up