Жан Жак Анно: "Кино хийхийн тулд зохиол хамгийн чухал"
2015 оны 4 сарын 22

"Чонон сүлд" киноны найруулагч Монголд иржээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Чонон сүлд" киног найруулсан, Оскарын шагналт, Холивудын нэрт найруулагч Жан Жак Анног өнөөдөр хүлээн авч уулзаж байна.
Энэ үеэр Жан Жак Анно "Монгол оронд уригдан ирсэндээ баяртай байна. Танай орны соёлын түүхийг их сонирхдог. Үүний нэг жишээ нь "Чонон сүлд" юм. Энэ киног сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Европт монголчуудын ахуйг ихэд сонирхож хүлээж авч байна. Энэ кино бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэж итгэж байна" гээд, Боловсролын яам болон Ерөнхийлөгчийн тамгын газарт талархлаа илэрхийллээ. Тэрбээр энэ үеэр манай киноны уран бүтээлчдийн сонирхсон асуултад хариулж, сайн кино хийхийн тулд зохиол хамгийн чухал, хоёрдугаарт санхүүжилт чухал" хэмээн зөвлөсөн юм.
Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Анхнямыг Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас"-аар шагнасныг уулзалтын үеэр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр гардуулж өглөө.Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анно "Р.Анхням бол маш авьяаслаг, мэдрэмжтэй, сайн жүжигчин. Энэ кинонд хамтран ажилласандаа баярлаж явдаг. Мөн намайг ирэх үед жүжигчин маань төрийн шагнал хүртэж байгаад их талархаж байна" хэмээн гол дүрийн жүжигчнээ үнэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

20959
0 эможи