Жүжигчин Р.Анхням Алтангадас одонгоор шагнууллаа

2015 оны 4 сарын 20

 Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анногийн найруулсан "Чонон Сүлд" кинонд жүжигчин Р.Анхням урилгаар тоглож гол дүрийг бүтээсэн нь олон хүний талархлыг хүлээж монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан сайхан үйл явдал болсон билээ.

Тэгвэл тус киноны найруулагч Жан Жак Анно Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар манай улсад ирээд байгаа юм. Түүнийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтанд "Чонон сүлд" киноны уран бүтээлчид ч оролцсон юм. Мөн тус уулзалтын үеэр "Чонон Сүлд" киноны гол дүрийн жүжигчин Р.Анхням "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20821
0 эможи
keyboard_arrow_up