“Time” сэтгүүлийн оны алдартнаар солонгос дуучин тодорчээ
2015 оны 4 сарын 11

Хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг “Time” өнгөрөгч 2014 оны онцлох алдартнаа тодруулсан байна. Уншигчдын дунд явуулсан санал асуулгаар БНСУ-ын “2ne1” хамтлагийн дуучин, CL хэмээх нэрээр уран бүтээлээ туурвидаг Ли Чэ Рин нэгдүгээр байрт орсон байна. Санал асуулгад оролцогчдын 6.6 хувь нь түүнд саналаа өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 6.5 хувийн дэмжлэгтэйгээр аман хүзүүдсэн байна. Жагсаалтын гуравдугаарт дуучин Лэди Гага /2.6/ оржээ. Бусад бүх хүмүүс 2 хувиас доош санал авсан байна. Тухайлбал, Ромын пап Франциск есдүгээрт /1.5/, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 11 дүгээрт /1.4/, Мишель Обама 12 дугаарт /1.2/ оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20423
0 эможи