“МИЛКИВЭЙ” төсөл “Хүүхдийг хайрлая” сэдэвт сонирхогчдын богино хэмжээний кино наадам-2015 болно

2015 оны 4 сарын 09

Найрамдал Ротаракт клуб ТББ-ийн зүгээс хэрэгжүүлж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх МИЛКИВЭЙ төслийн хүрээнд “Хүүхдийг хайрлая” сэдвийн дор ( эерэг талаас нь харуулсан байх) богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг зарлаж байгаа. Бүх кино сонирхогчид маань оролцох боломжтой. Киногоо ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камераар хийж болно. 3 сая төгрөгний шагналын сантай. 2015.05.02-нд Тэнгис кино театрт кино наадмын нээлтийн өдөрлөг болно. Тэр үеэр шалгарсан бүтээлүүдийг хүргэж, шагнал гардуулах ёслол болох болно.

  Бүтээлүүдийг 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүлээж авна. Одоогоор бидэнд 40 гаруй оролцогчид бүртгүүлээд байна. nairamdalrotaract@gmail.com гэсэн хаягаар бүртгүүлж бүтээлээ илгээж болно, мөн биеэр бүтээлээ ирүүлж болох байгаа.

2014 онд бид мөн кино наадмаа зохион байгуулсан. 20-иод бүтээл оролцсон. Энэ жил илүү олон бүтээлүүд оролцож өрсөлдөөн ихтэй болох төлөвтэй. Шагналын сан мөн нэмэгдсэн байгаа.

Богино хэмжээний кино нь Хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан байхаас гадна хүмүүст ухаарал өгсөн, урам хайрласан, хүний сэтгэлийг хөдөлгөхөөр хийгдсэн байна.

 Бүтээлийн доорх шаардлагуудыг хангасан байх шаардлагатай:

  • “Хүүхдийг хайрлая” сэдвийн дор бүтээлээ хийх
  • Киног ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камераар хийж болно
  • Шинийг эрэлхийлсэн, содон хийцтэй, ямар нэгэн байдлаар бусдын бүтээлээс хуулбарлаагүй
  • Бүтээлийн өмнө МИЛКИВЭЙ төслийн лого, бүтээлийн дугаарыг байрлуулах
  • Бүтээлийн төгсгөлд “Найрамдал Ротаракт клубийн МИЛКИВЭЙ төсөлд зориулан бүтээв ” гэсэн өгүүлбэр оруулах
  • Бүтээлдээ нэр өгөх
  • Нэг хүн буюу баг нэг бүтээлээр оролцох
  • 1980*1080 Full HD
  • Дүрснйи эвлүүлэг хийсэн байх
  • Дууны чанар сайн байх
  • Үргэлжлэх хугацаа нь 10 минут гэсэн шаардлагууд бүтээлүүдэд тавигдаж байгаа.

Дээрх шаардлагыг хангасан бүтээлүүдийг бид МИЛКИВЭЙ төслийн албан ёсны сайт дээрээ 5 сарын 1-ний өдөр хүртэл байршуулна. Бүтээлийг шалгаруулахад сайт дээр байршуулсан бүтээлийн LIKE&SHARE цуглуулсан байдал 30%-тай нөлөөлнө. Шүүгчийн оноо 70%-тайгаар нөлөөлж 1-р байранд өргөмжлөл 2 сая төгрөг, тусгай байранд 2 бүтээлийг шалгаруулж өргөмжлөл болон тус бүр 500,000 төгрөгийн шагналыг гардуулах болно.

Найрамдал Ротаракт клуб ТББ-ын талаар товч танилцуулъя.

Ротаракт хөдөлгөөн нь 1960–аад онд байгуулагдаж улс орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлж энх тайвныг тогтоох, гишүүдийн хувийн болон мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, төсөл хэрэгжүүлэх замаар өөрийн оронд тулгамлаж буй бэрхшээлийг даван туулах зорилготой нийгэмд үйлчилдэг ашгийн бус, шашны болон улс төрийн бус байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 150 гаруй орны 7300 ротаракт клубт 145000 орчим залуучууд нэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

2012 онд байгуулагдсан “Найрамдал Ротаракт клуб” нь залуучуудыг чадваржуулах цуврал лекц, цусны нөөц, донорын тоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд туслах, дүүргийн хүүхдийн эмнэлэгүүдийг тохижуулах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтийг уриалах, мэдэлэл өгөх зэрэг олон төслийг амжилттай зохион байгуулсан билээ.

Найрамдал Ротаракт клуб ТББ-ийн зүгээс хэрэгжүүлж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх МИЛКИВЭЙ төсөл нь 2013 оны 11 сараас эхлэн хийгдэж байгаа билээ. Төслийн гол зорилго бол нийгэм дунд түгээмэл мөн аймшигтай энэнхүү асуудал болох "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл" ийг таслан зогсоох, бууруулах, урьчилан сэргийлэх талаар олон нийтийг урлаг уран сайхны аргаар мэдлэгжүүлэх нэгийг бодуулах, ухамсарлууулах юм.

2014 онд МИЛКИВЭЙ төслийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэдэвт "ГЭР БҮЛИЙН ЗУРАГ" нэртэй богино хэмжээний киног  АУРОРА Энтертайменттэй хамтран хийж, Балхжавын Чингүүн найруулсан болно.

 Мөн ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХАМТДАА ЗОГСООЁ уриатай богино хэмжээний социалны рекламийг хийж бүтээгээд зогсохгүй МИЛКИВЭЙ кино наадам зохион байгуулж илүү олон мундаг уран бүтээлтэй болсон байгаа билээ. Уралдаанд маань хүүхдүүд, томчууд гээд олон хүмүүсээс, бүгд өөр өөрийн утга агуулга бүхий мундаг сайн бүтээлүүд ирэн facebook хуудаснаа олон мянган хүний хүртээл болсон мөн киноны нээлт болон Кино наадмын шилдгийг шалгаруулах арга хэмжээ 2014.02.22-ны өдөр 14 цагт, Тэнгис кино театрт болсон.

Энэ жил төслөө 2  дахь жилдээ үргэлжлэн хэрэгжүүлж эхэлсэн. Байгууллагуудад хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургалт зохиох, сургуулиудад өдөрлөг зохион байгуулах, мөн уламжлалт кино наадмаа зохиохоор төлөвлөөд хэрэгжиж эхэлсэн байгаа.

123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20339
0 эможи
keyboard_arrow_up