Киноны хөгжмийн үдэш MOVIE SWING тоглолт болно

2015 оны 4 сарын 08

Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон холливуудын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн  эгшиглэх нь ээ. Улсын Филармонийн Баянмонгол чуулга дан киноны хөгжим, дууны тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.

Тус тоглолтонд улсын Филармонийн Баянмонгол джаз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од болон чадварлаг залуу дуучид болох Наагий, Хулан, Амина, Насаа нар киноны дуунуудыг амьдруулан дуулах аж. Тус тоглолт улсын Филармонийн тайзнаа 2015 оны 4 дүгээр сар 16-нд 19 цагт ганцхан удаа. Тасалбарын үнэ 15,000 төгрөг байх ба 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна.

Та бүхнийг кино ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/mongolian state philharmonic хуудаснаас болон  70118012, 99045517, 99925074

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20253
0 эможи
keyboard_arrow_up