“Best Home video” бичлэгийн уралдаан зарлалаа

2014 оны 4 сарын 24

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн бие даасан 11 дэх “Хувцасаа тайчаад шид” цомгоо гаргах гэж байгаа билээ. Тэрбээр саяхан шинэ цомгоо нэрлэсэн дууныхаа клипийг хүргээд байгаа юм.

Тэрбээр фенүүдийнхээ дунд “Best Home video” бичлэгийн уралдаан зарласан юм. Уг уралдаанд оролцогчид багтай болон баггүйгээр оролцож болох бөгөөд зөвхөн “Хувцасаа тайчаад шид” дууг л ашиглан бичлэг хийх юм байна.  Оролцогчид бичлэгүүдээ дуучин Д.Болдын фейсыүүх хуудас руу шейрлэн оролцох бөгөөд хамгийх их “Like” бас “Comment”  цуглуулсан нэг бүтээл шилдгээр шалгаран “Samsung Galaxy S5 with Gear Fit” болон “Хувцасаа тайчаад шид” шинэ цомгийн эзэн болох нь ээ.

Тиймээс оролцогчид хэдийнээ түүний  https://www.facebook.com/BOLDcamerton  рүү бичлэгүүдээ явуулаад эхэлчихсэн бөгөөд тэрбээр бичлэгийг чинь “share” хийж хамгийн их “Like” бас “Comment” авснаар нь шалгаруулах юм. Уралдаан дуусахад 12 үлдсэн учраас яараарай залуус аа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2020
0 эможи
keyboard_arrow_up