“Гэгээн муза” наадмын шүүгчээр Нина Мазур ажиллана

2015 оны 4 сарын 02

"Гэгээн Муза-2015" наадам энэ жил 12 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 17-23-нд болохоор товоо зарласан. Одоогийн байдлаар тус наадамд нийт 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэж дөрөв ангилан шүүх аж.

  Өнгөрсөн оны арвандугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээр энэ удаагийнх онцлогтой болох нь. Түүнчлэн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур ажиллахаар болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ.

 Дашрамд сонирхуулахад, Улсын драмын эрдмийн театрынхан “Гамлет”, “ Эдип”,  “Парисын дарь эхийн сүм”, "Кихот Ноён”, “Нора” жүжгээр “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19992
0 эможи
keyboard_arrow_up