“Нимбэгнүүд” гурав дахь цомгийн баяраа тэмдэглэнэ

2015 оны 4 сарын 04

“Лемонс” хамтлаг  гурав дахь цомгийнхоо баярыг “Hi-Fi рекордc”-ын төв салбарт тэмдэглэх нь. “III” цомогт “Хүсэл”, “Сүүлийн уянга”, “Өөр өглөө”, “Гурван улирал” тэргүүтэй 10 альтернатив, рок дуу багтжээ. “Уайт арч” студид бичүүлсэн цомгийн микс, мастерийг Нью-Йоркийн дууны инженер Жэймс Гүүдвин хийж, БНСУ-д хэвлүүлжээ.

“Хөгжим нь зөөлөн хэрнээ үг нь сонсогчдод хүнд мэдрэмж төрүүлнэ байх. Манай хамтлагийн гурав дахь цомог тул ийн нэрлэж, гурвалжин дүрс хавтасны зурагтаа багтаасан” хэмээн “Лемонс”-ынхон ярьсан. Сонирхуулахад, 2004 онд байгуулагдсан тус хамтлаг 2006 онд “Red album”-аа хэвлүүлсэн бол үүнээс гурван жилийн дараа “Залуу Лениний ойролцоо”-гоо худалдаанд гаргажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19969
0 эможи
keyboard_arrow_up