"Гэгээн муза-12" наадам болно

2015 оны 4 сарын 01

Урлагийн салбарын хамгийн том шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох "Гэгээн муза-2015" наадам энэ жил 12 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болох гэж байна. Одоогийн байдлаар тус наадамд нийт хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж дөрөв ангилан шүүх ажээ. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээр энэ удаагийнх онцлогтой болох нь. 
 
Түүнчлэн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19959
0 эможи
keyboard_arrow_up