Улсын Филармонийн морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, баянмонгол чуулга дуучид нэгэн тайзнаа

2015 оны 3 сарын 25

Монгол уран бүтээл төслийн хүрээн дэхь төлөвлөгөөт уран бүтээлүүд амжилттай тоглогдож нэгдүгээр улиралын хаалтын тоглолтоо үзэгч, сонсогчдодоо өргөн барихад бэлэн болоод байгаа бөгөөд өчигдөр буюу 03-р сарын 24-нд “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” нэгдсэн ГАЛА тоглолтын хэвлэлийн бага хурал улсын Филармонийн танхимд боллоо. Хэвлэлийн бага хуралд Монгол улсын Филармоний уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, ерөнхий найруулагч С.Сүхбаатар /МУУГЗ/, туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун, маркетингийн менежер Г.Алтан-Од нар оролцсон.
МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ нэгдсэн тоглолт нь улсын Филармонийн нэгдүгээр улиралын хаалтын тоглолт бөгөөд энэхүү тоглолтонд бүтэн улиралын турш тоглогдсон бүтээлүүдээс сорчлон тоглох ба Улсын Филармонийн Симфони оркестр, Морин хуурын чуулга, Баямонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид нийлсэн нийтдээ 150 гаруй уран бүтээлчид оролцоно. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд, сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэх энэхүү тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолт нь 2015 оны 03 сарын 27-ны 15:00 цагт СТӨ-нд ганцхан удаа тоглоно.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Mongolian State Philharmonic/facebook.com, mglphilharmonic/twitter.com  цахим хуудас болон 70118012, 70148012, 88004849, 99045517, 99925074 дугаарын утаснаас тодруулахаас гадна  тасалбарыг 1900-1617 захиалан авч болох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19717
0 эможи
keyboard_arrow_up