Залуу хөгжмийн зохиолчдын бүтээл нэгэн тайзнаа

2015 оны 3 сарын 19

Хүн төрөлхтөний агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг гэдэг. Энэ л увидасыг Монгол Улсын Филармони “Монгол уран бүтээл” төслөөрөө мэдрүүлж байгаа.

Төслийн ээлжит тоглолт 03-р сарын 26-д 1900 цагт Филармонийн тайзнаа монголын хөгжмийн урлагийн залуу үеийн хөгжмийн зохиолчдийн төлөөлөл болох С. Соронзонболд /ТШ/, Б. Мөнхболд /ТС/, Б. Бямбабаяр /МУУГЗ/, Ш. Өлзийбаяр,  Х. Алтангэрэл, Ц. Цэн-Эрдэнэбат, С. Сансаргэрэлтэх, Х. Мөнх-Ертөнц, С. Мөнхбат,  Ч. Чулуун, Б. Цогтсайхан нарын симфони найрал хөгжимд зориулсан уран бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдох гэж байна. Улсын Филармонийн симфони оркесторын удирдаачид Н. Бүтэнбаяр /МУУГЗ/ Б. Лхагвасүрэн /МУСТА/, Д. Нямдаш /МУСТА/, Б. Батбаатар нар үзэгчдийн хүртээл болгоно

Дэлгэрэнгүй мэдээллийг:  70118012, 99045517, 88004849, 99925074

Тасалбарын үнэ: 10,000₮

fb/Mongolian state philharmonic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19448
0 эможи
keyboard_arrow_up