Шилдэг зохиолын дуучнаар А.Түмэн-Өлзий шалгарлаа
Нийтийн дууны энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын Улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн гала концерт өчигдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тоглолт, дууны клипэндээ үндэсний дээл хувцсаа өмсөхийг илүүд үздэг зохиолын эмэгтэй дуучид энэ удаад сонгодог загварыг буюу гоёлын даашинз өмсөхийг илүүд үзсэн байлаа.
Ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцсон юм. “Алтан хуур-2014” наадам доорх 11 номинацид шилдгүүдээ тодрууллаа.
Шилдэг зохиолын эрэгтэй дуучнаар С.Жавхлан болсон бол шилдэг эмэгтэй дуучнаар А.Түмэн-Өлзий шалгарлаа.