“Цагаан эсгийн ёслол”ын хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга энэ сары 18-нд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгээ нээх гэж байгаа билээ.“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлтийг “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагаагаар театрын өмнө хийх аж. Уг арга хэмжээнд монголын соёл урлагийн салбарын алтартанууд, улс төрийнхөн, эрдэмтэн судлаачид нийгмийн нэр зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 зочид төлөөлөгчид оролцох юм байна.Цагаан эсгий ёслолын арга хэмжээн дээр ҮДБЭЧ, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар хотын музей хамтран “Тоглолт, уран зураг, фото зураг” гэсэн цогц үйлчилгээ нэг дор үзүүлэх аж.Мөн энэхүү нээлтэд зориулан энэ сарын 15-нд 12.00 цагаас Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэн болох нь юм. Уг үзэсгэлэнд 50 гаруй бүтээл ирсэн байна.









