Дуучин Нара: Хайр, ухаан, уучлал, амьдрал юм байж
2015 оны 3 сарын 13
Цахим сүлжээнд нээлттэй байж, бүсгүйчүүддээ гоо сайхны нууцаасаа “шивнэж” байдаг дуучин Нара хүүгийнхээ аавын талаар саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо дурсжээ. Гэвч амьдралд шантраагүй, гуниглаагүй, дайчин, бардам яваа дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа ээж болсон жилийн өмнөх агшнаа ийн бичжээ.
“Үүнээс илүү аз жаргал гэж алга даа. Бүтэн жилийн өмнөх энэ өдөр аз жаргал баяр гуниг ээлжлэн хөвөрсөн өдөр байж билээ.
Ингээд байж байх шиг жаргал хаана байхав дээ….
Баярлалаа. Үр минь ээждээ ирсэнд чинь баярлалаа. Бурхан минь надад энэ л Үрийг илгээсэнд тань…. Бас баярлалаа чамд.
Хайр гэдэг Ухаан юм байж Уучлал юм байж Амьдрал байсан юм байж, баярлалаа” хэмээжээ.
Дашрамд дурдахад дуучин Нара саяхан АНУ-ын Денвер хотноо болсон Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангаас зохион байгуулсан Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн Анхдугаар, АНУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулганд төлөөлөгчөөр оролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19164
0 эможи