Монгол Цэргийн баяраар "Тэнгэрлэг" нийтийн дуучдын нэгдсэн амьд тоглолт болно

2015 оны 3 сарын 13

Монгол цэргийн баярт зориулж үе үеийн нийтийн дуучид нэг үдэш, нэг тайзнаа ая дуугаа өргөх гэж байна. “Тэнгэрлэг” тоглолтод оролцож байгаа дуучид энэ үдэш амьд хөгжимтэй ая дуугаа өргөх болсон нь онцлогтой. Та бидний сэтгэлд хоногшсон, аялах дуртай үе үеийн дуунуудыг морины хэмээх ард түмний цолоороо алдаршсан МУГЖ Г.Батбаяр, С.Вандан, Д.Дуламсүрэн, С.Ганзориг, МУСТА Д.Хишигбаяр, Г.Дэлгэрмаа, Т.Батсайхан, Э.Оюумаа, Д.Бурмаа, Л.Болдбаатар, М.Бямбажав, С.Банзрагч, Б.Буянжаргал, Г.Чинболор, Д.Бямбажав, Л.Чулуунбаатар, Л.Нарантуяа, А.Анхбаяр, Д.Найдандорж нар дуулж Цэргийн дуу бүжгийн чуулга ч гайхамшигт үзүүлбэрээрээ оролцоно.

Тоглолт энэ сарын 18-ны өдөр 19 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно. Тасалбарыг бөхийн өргөөний билетийн касс болон 1900-1964 дугаараар захиалж, үнэгүй хүргэнэ.

Харилцах утас: 89114510

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19163
0 эможи
keyboard_arrow_up