Топ модель С.Ариунбилэг романтик дурлалын эзэндээ эргэлзэж эхлэв
.jpg)
Загварын тайзнаас хамгийн том цолыг нь авснаасаа хойш нэлээд дуулиантай амьдрах болсон бүсгүй бол топ модель С.Ариунбилэг. Анхны амьдралдаа цэг тавьж, “Хөх чоно” группийн үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатарын ууган хүү П.Мөнхтулгатай болзох болсон тэрбээр жил гаруйн хугацаанд романтик хайрандаа умбасан.Хайртынхаа талаар “Миний хайр намайг газар ч гишгүүлэлгүй энхрийлж халамжилдаг” хэмээн гайхуулж байсан удаатай. Тэгвэл модель бүсгүй романтик залуугаасаа салж байгаа аж.Түүний найз залуу П.Мөнхтулга "Хаалганы чинь цаана ирээд буцлаа. Чи бид хоёр учрах хувьгүй байж" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.Тэгэхээр "Би сайн хүнтэй учирч хайрлагдан, жаргаж яваа бүсгүй" хэмээн бардам ярьж явсан бүсгүй өдгөө сонголтондоо эргэлзэж эхэлсэн бололтой шүү.









