Жессика Бил амаржих үеэрээ хадам ээжээ дэргэдээ байхыг хориглов

2015 оны 3 сарын 13

Жүжигчин Жессика Бил өнөө маргаашгүй амаржина. Түүний гэдэс илт томорч, сүүлийн өдрүүдэд ядарч цуцаж эхэлсэн тул хадам ээж Линн Харлестэйгээ маргалдах ч тэнхэлгүй болжээ. Түүний нөхөр Жастин Тимберлейкийн ээж ачаа түрүүлж эх барьж авахыг хүсч байгаа аж.

Тэгвэл Билийн нэг найз OK сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Жессика, Линн нар Жастиныг өрөөнд оруулах талаар маргалдсан. Харин жүжигчин бүсгүйн хувьд дэргэдээ хадам ээжээ байлгахыг хүсээгүй. Тэр өөрөө ганцаараа төрнө гэж үзсэн бөгөөд хэд хоног эх хүүхэд хоёрыг зөвхөн Жастин эргэж тойрох ёстой гэж үзсэн” хэмээжээ.

Энэхүү зөрчил маргаан ч нэг тийш шийдэгдэж, Линн бэрийнхээ хэлснийг зөвшөөрчээ. Жастин ч эхнэрийнхээ талд орж, үүнд томоохон үүрэг гүйцэтгэсэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19158
0 эможи
keyboard_arrow_up