Марко Поло киноны сонгон шалгаруулалт эхэллээ

2015 оны 3 сарын 13

Саяхан Холливудад нээлтээ хийсэн “Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт Монголоос тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Монголоос гол дүрийн 4 жүжигчин буюу Сорхугтани бэхи хатны дүрд 40 орчим насны эмэгтэй, Хэрэйдийн Жаха Хамбугийн дүрд 60 орчим насны эрэгтэй, 12 настай Хубилай хааны дүр болон дөрвөн настай Хайду хааны дүрийг сонгох юм.

Түүнчлэн туслах дүрд тоглох 70 орчим хүмүүсийг шалгаруулах бөгөөд энэ хүмүүс нь заавал мэргэжлийн жүжигчин байх шаардлагагүй аж. Бүртгүүлсэн хүмүүс эхний шатандаа гадаад төрх, дуу хоолой болон жүжиглэх чадвараа шалгуулах юм. Шалгарууалт МҮОНТ-ийн байран дээр явагдаж байгаа бөгөөд эхний шатны шалгаруулалт гуравдугаар сарын 15-нд дуусна. Шалгаруулалтанд оролцохыг хүссэн хэн ч очиж бүртгүүлээд өөрийгөө сорих боломжтой аж.

Энэхүү кино дэлгэцнээ гарсанаар дэлхий дахинд Монголын түүх, ёс заншил, ахуй байдлыг сурталчлан таниулаад зогсохгүй Монгол жүжигчдийн олон улсын тавцанд гарах боломж нээгдэнэ гэж шалгаруулалтыг зохион байгуулагчид үзэж байна. Киноны зураг авалт энэ оны зургаадугаар сараас 12 сар хүртэл Унгар, Шинэ Зеланд, Малайз улсуудын нутаг дэвсгэрт үргэлжлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19127
0 эможи
keyboard_arrow_up