БАЯРТ МЭДЭЭ: "Үндэс" кино АНУ-аас шагнал хүртлээ

2015 оны 3 сарын 13

Монголын кино уран бүтээлчид жил болгоны "48 цаг" бэсрэг кино наадамд оролцдог бөгөөд өнгөрсөн жил “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн билээ. Харин энэ жилийн хувьд "Үндэс" киноны уран бүтээлчид Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар "48 цаг" кино наадамд оролцохоор АНУ-ыг зориод байсан билээ.

Тэгвэл тэд тус наадмаас олз омог дүүрэн ирсэн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. АНУ-н Лос Анжелес хотын TCL chinese театрт зохион байгуулагдсан тус наадамд Монголын уран бүтээлчид "Үндэс" киногоороо "Шилдэг жүжиглэлт-Хүүхэд" төрөлд шагнал хүртээд ирсэн байна. Ингээд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан авъяаслаг уран бүтээлчиддээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19088
0 эможи
keyboard_arrow_up