Хүүхэд, залуучуудын театрын үе үеийн уран бүтээлчид маргааш уулзана

2015 оны 3 сарын 13

1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан ууган театрын үе үеийн уран бүтээлчид маргааш 11:00 цагаас “РРTV” телевизийн байранд уулзалтаа хийх нь ээ. Тус театраар овоглодон явдаг үе үеийн уран бүтээлчид ажилчдын уулзалтыг МУГЖ Б.Туяа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр тус уулзалтыг зохион байгуулж байгаа ажээ.

Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон гайхалтай уран бүтээлчид тус театрд ажиллаж байсан бөгөөд найруулагчдаар Ө.Эрэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажиллаж байжээ. Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлчид тус театрд бүтээлээ туурвиж Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог зохиолууд болон  Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй юм. Ингээд хүүхэд, залуучуудын театраар овоглон явдаг үе үеийн уран бүтээлчид болон эрхэм сэтгүүлчдийг маргаашийн уулзалтанд урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19086
0 эможи
keyboard_arrow_up