Морин хуурын чуулгын ардын хөгжимд зориулсан концертууд эгшиглэнэ

2015 оны 3 сарын 09

Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” зорилтот төслийн концертууд амжилттай туурвигдаж үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байгаа билээ. Уг тоглолтуудад Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж байгаа юм.

Төсөлд туурвигдаж буй уран бүтээлүүдийн нэг болох Морин хуурын чуулгын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэл ажил эхлээд  байна.

Концертонд ТХШ, АЖ Н.Жанцанноров, ТШ З.Хангал, ТС, УГЗ Ц.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд эгшиглэх ба  тоглолтыг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан/СТА/-ны удирдлага дор тоглогдох бөгөөд ТХШ,АЖ Н.Жанцанноров тайлбарлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгоно.

Тоглолт 2015 оны 03-р сарын 19-ний 19:00 цагт Улсын филармонийн танхимд ганцхан удаа болно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгөхөөс гадна 7011-8012, 7014-8012 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Та бүхнийг Монгол омогшил дор уяран саатахыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18783
0 эможи
keyboard_arrow_up