Хавар цагийн анхны шоу “Супер ээж” хошин шоу тоглолт нээлтээ хийлээ

2015 оны 3 сарын 06

Хавар цагийн анхны шоу “Супер ээж” хошин шоу тоглолт нээлтээ хийлээ. Үзэгч фэнүүдээ үргэлж инээд хөөр, баяр баясал бэлэглэж явдаг “Х-Түц” продакшны авьяаслаг, чадварлаг уран бүтээлчид маань шинэ оны хамгийн эхний бөгөөд хавар цагийн анхны шоу тоглолтоо эхлүүллээ.

Эх хэлээ умартах дөхсөн харийн соёлыг шүтэгсэд, эрх мэдэлтнүүдийн “утсан хүүхэлдэй” болж яваа төрийн албан хаагчид, үр хүүхдүүдийнхээ төлөө үсээ цайтал зүтгэсэн хөөрхий ижий гэх мэт бидний өдөр тутмын амьдралд тохиолддог, бүр дэргэд минь байгаа тэрхүү асуудал бэрхшээл басхүү аз жаргалын утга учир, үнэ цэнийг инээд хөөртэй хамт ухааруулж өгсөн энэхүү тоглолтын хөтөлбөрүүд тун ч сонирхолтой юм билээ. 

Дуу бүжиг, хошин үзүүлбэр, элдэв сюрпризээр дүүрэн “Супер ээж” хошин шоу тоглолтын нээлт өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа болсон бөгөөд үзэгчид халуун алга ташилтаар, сэтгэл хангалуунаар хүлээн авсан байна. Авьяаслаг уран бүтээлчдийн гайхалтай тоглолт, хошин хөтөлбөрүүд бүтэн нэг сарын турш үргэлжлэх бөгөөд үзэгч фэнүүд нь ч “Супер ээж”-тэй хамт инээд цалгисан их өргөөнд өдөр бүр тухлан саатах боломжтой ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18676
0 эможи
keyboard_arrow_up