Бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдэш маргааш болно

2015 оны 3 сарын 06

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярт зориулсан бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдшийг "UP MUSIC” продакшнаас санаачлан зохион байгуулах гэж буйг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал энэ сарын 07-нд буюу маргааш 19.00 цагт “Баянгол” ресторанд МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн нарын “VIP” цэнгүүн болох юм.

Тансаг үдэшт ердөө 300 хүн оролцох боломжтой бөгөөд урилгаа 160.000 төгрөгөөр авахад л хангалттай. Учир нь таны урилганд оройн зоог болон  бусад амттан, идээ ундаа бүгд багтах юм. Мөн олон олон гэнэтийн бэлгүүд задарч, сэтгэл хөдөлгөсөн баярт үйл ажиллагаанууд тэр үдэш зохиогдох бөгөөд хайртай дуучидтайгаа халуун дулаан яриа өрнүүлж, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэх цэнгүүн айсуй. Дашрамд дуулгахад тансаг үдшийн үеэр та бүхэн гэрэл зурагчид, сэтгүүлчид ирж папараци хийх байх хэмээн санаа зовох зүйлгүй гэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111699, 88441177 утаснаас авна уу. Мөн урилгаа 1900-1109 болон www.easyticket.mn сайтаас захиалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18655
0 эможи
keyboard_arrow_up