”Тэртээх ертөнцийн хөгжимчин” тун удахгүй нээлтээ хийнэ

2014 оны 4 сарын 22

"Тэртээх ертөнцийн хөгжимчин" дэлгэцийн шинэ бүтээл энэ сарын 25-нд нээлтээ хийхээр болжээ.  Энэ цаг үе, нийгэмд тулгамдаад буй асуудлууд, хайрын үнэ цэнэ, хүний мөс чанрыг өгүүлэх уг бүтээлийг "Black magic" студи, “Mongolian screen acters academy” хамтран бүтээжээ.

Киноны ерөнхий найруулагчаар Ц.Чинбат  ажиллаж, ерөнхий зураглаачаар "Lemon" студийн зураглаач Л.Лхагвадорж, ерөнхий зураачаар Э.Эрдэнэжаргал, зөвлөх найруулагчаар Ж.Баярбаатар, киноны хөгжмийг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх бичин дууны найруулагчаар “Авиа” студийн найруулагч О.Цэвэгмэд нар ажиллажээ. Уг уянгын драм киноны зохиолыг Ж.Баярбаатар, Л.Лхагвадорж, Ц.Чинбат  нар хамтран бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1864
0 эможи
keyboard_arrow_up