"Гурван бүдүүн" хамтлаг бүсгүйчүүдийгээ хайр татам үдэшт урьж байна

2015 оны 3 сарын 05

Монголын хөгжмийн урлагт гарч ирсэн даруйдаа л сонсогчдыг уянгалаг дуунуудаараа уянгалуулж ирсэн өвөрмөц нэртэй хамтлагийн нэг бол “Гурван бүдүүн” хамтлаг билээ. Тус хамтлагийн дуулсан “38-тай аав”, “Холын чи минь”, “Ижийгээ гомдоох учиргүй”,  “Хайр татам” зэрэг уран бүтээлүүдийг нь мэдэхгүй, сонсдоггүй хүн гэж байхгүй биз ээ.

 Тэгвэл тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан орчлонгийн гэрэл гэгээ болсон бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ зориулан “Хайр татам” амплагет амьд тоглолтоороо бэлэг барихаар болжээ. Тоглолт 3 дугаар сарын 8-ны өдөр “River sounds” клуб-д 22:00 цагаас болох аж.  Тоглолтонд ирсэн бүсгүйчүүд та бүхэн баярын өдрөөрөө сэтгэлт тань хоногшсон олон сайхан дуунуудаар хөглөгдөж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг : 99991114, 90101000, 99110969 утаснаас авч болох аж 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18633
0 эможи
keyboard_arrow_up