"Тэнгэрлэг бүсгүй танаа" Сонгодог концерт болно

2015 оны 3 сарын 05

УДБЭТ-ын хамт олон тоглолтын 52 дахь улиралдаа симфони хөгжим , дуу , бүжгийн холимог Гала тоглолтыг хэд хэдэн удаа хийхээр төлөвлөж байна. Үүний нэг нь 2015 оны 03-р сарын -08 ны өдөр тоглох “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт юм. 

Уг тоглолтонд УДБЭТ-ын урын санд байдаг дуурь , балетын бүтээлийн дээжээс , симфони найрал хөгжимд зориулсан дэлхийн болон сонгодог бүтээлээс , мөн дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын дууны шилдэг бүтээлүүдээс багтаан оруулах бөгөөд УДБЭТ-ын симфони найрал хөгжим , найрал дуу , балетын бүжигчид , гоцлол дуучид , бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Дэлхийн үе үеийн бүх хөгжмийн зохиолчид , яруу найрагчид , уран зураачид бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулсан байдаг билээ. Тиймээс концертын хөтөлбөрт эмэгтэйчүүд , бүсгүйчүүдийн тухай бүтээлээс түлхүү оруулж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлэг болгож байна.

Билетийн үнэ 15000, 10000 , 8000 буюу үндсэн үнээрээ байгаа юм байна. 

Та бүхэн Ээжийгээ , эгчийгээ , эмээгээ , найз бүсгүйгээ баярлуулах гайхалтай үдэш байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18607
0 эможи
keyboard_arrow_up