“Жаргалтай явна хоёулаа" цомог худалдаанд гарчээ

2015 оны 3 сарын 04

Өргөн уудам монгол орны минь өнцөг булан бүрт хаврын тэргүүн сар айлчлан ирж монгол түмэн минь хонин жилээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн унаган хүү хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээгийн “Жаргалтай явна хоёулаа” уран бүтээлийн цомог морин жилийнхээ хийморийг бадруулж, хонин жилийнхээ нарыгмандуулан сонсогч түмнийхээ гар дээр очиж байгаа юм байна. Энэхүү цомогт  16 шилдэг дуу, “Жаргалтай явнаа” кино концерт, 7 дууны  клип багтсан байна.

   Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ 1994 онд СУИС-ийн хөгжмийн зохиолчийн анги төгссөн бөгөөд  өнгөрсөн жилээс уран бүтээлдээ эргэн орж МУСТА Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа”, МУСТА Б.Буянжаргалын дуулсан “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, МУСТА Л.Болдбаатарын “Хувьхан заяаны харгуй”, Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын дуулсан “Баярлаж явна уу ээжээ” зэрэг ард түмнийхээ сэтгэлийн утсыг хөглөсөн олон олонбүтээлүүдээрээ ийнхүү цахиур хагалан гарч ирж байгаа бөгөөд 100 гаруй дууг жил гаруйн хугацаанд зохиож амжжээ.

   “Жаргалтай явна хоёулаа” цомог нь “Hi-Fi” , “Orange” records-н бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа ажээ. Уран бүтээлийн амжилтаар цалгиж яваа эрхэм хөгжмийн зохиолчдоо өндрөөс өндөр амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18544
0 эможи
keyboard_arrow_up