“Хурд” хамтлаг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж байна

2015 оны 3 сарын 03

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Хурд" хамтлагийнхан "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын өмнөхөн тус хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, хүчирхийллийн улмаас амиа алдсан дөрвөн настай охинд зориулж дуу хийх талаараа ярьсан байна. Тэрбээр “Саяхан дөрвөн настай охиныг маш муухайгаар хүчирхийлсэн хэрэг гарлаа. Үүний цаана, илүү гүнд их юм бий. Ганцхан энэ хэрэг биш. Үүнийг би сонсчихоод нэг л хямраад болдоггүй. Талбай дээр зул өргөж буй хүмүүс дээр очиж нэгдсэн. Утсаар холбогдлоо. Охины зургийг фэйсбүүкээр хараад бүр сонин болж, хоёр хоног хямарлаа. Энэ нялх амьтан руу яаж гар далайж чаддаг байна аа. Гар далайх нь бүү хэл ширүүн үг ч хэлж болохгүй дөнгөж ургаж буй цэцэг шүү дээ. Бид энэ хүчирхийллийн эсрэг зул өргөөд, нэг шуугиад өнгөрч болохгүй. Үүнийг уран бүтээлчид урлагийнхан маань далайцтайхан шиг хөндөж, чадахаараа уран бүтээл хийгээд хүмүүс дууг нь сонсоод аав нь охин, хүүгээ тэврээд үнсдэг байгаасай гэсэндээ шинэ дуу хиймээр санагдсан. Би  энэ дууг заавал хийнэ” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18468
0 эможи
keyboard_arrow_up