МУГЖ Г.Бат-Эрдэнэ, МУГЖ Б.Сарантуяа нар хамтарсан тоглолтоороо бэлэг барина

2015 оны 3 сарын 03

Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн уран бүтээлчидийн магнай МУГЖ дуучин Г,Эрдэнэбат, МУГЖ зууны манлай, поп хатагтай дуучин Б,Сарантуяа нар хамтарсан тоглоно Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай Б,Сарантуяа наргүйгээр төсөөлөхгүйн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн билээ. 

Тухайлбал МУГЖ: Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий” , Зууны манлай поп хатагтай Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь”, “Миний ээж тэмээчин” зэрэг уран бүтээлүүдийг нь дуулж өсөөгүй хүн ховор биз ээ. Ийнхүү тэдний уран бүтээлийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой.

Энэ ч утгаараа сонгодог болон нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тоглолт: 3 сарын 6-ны өдөр Замын-Үүд хотноо 3 сарын 7-ны өдөр Сайн-Шанд 3 сарын 8-ны өдөр Хэнтий аймагт 3 сарын 9-нд Дунд говь аймагт хийхээр болжээ. 

Тэдний хамтран ажилласан анхны уран бүтээл нь одоогоос 9-н жилийн тэртээд буюу 2006 онд мэндэллэж байжээ. Энэ талаар манай сайтын хамт олон эрхэм уран бүтээлчдээс тусгайлан авсан сурвалжлагаараа уншигч та бүхэнтэйгээ дахин уулзах болно. Ингээд рок поп болоод сонгодог болон нийтийн дууны өнгийг тодорхойлогч уран бүтээлчидийнхээ үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдийгээ баярлуулах эрхэм үйлсд нь амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18461
0 эможи
keyboard_arrow_up