А.Адан "Жизель" балет өнөөдөр тоглогдоно

2015 оны 3 сарын 02

Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг 3 дугаар сарын 1-ны өдөр буюу өнөөдөр 17:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.

Ирэх сарын нэгэнд тоглогдох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар  МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм байна.

Дүрүүдийн хувьд Жизельд СТА Ч.Ганчимэг, Альберт гүнд СТА О.Ганцоож, ойн захирагч Гансын дүрд СТА А.Өлзий-Орших,  Батильдад СТА Р.Байгальмаа, Вильфридэд Ц.Төмөрсүх, Миртад  Б.Саруул нар тус тус тоглоно. 

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn- р худалдаалж байна.
Утас : 99196609, 88044508, 99024933, 99194570

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18378
0 эможи
keyboard_arrow_up