Нуруундаа гэмтэл авч, театраас гарсан жүжигчин Т.Хулан хөл хүндтэй болжээ

2015 оны 2 сарын 28

Улсын драмын эрдмийн театрын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож явсан жүжигчин Т.Хулан нөхрийнхөө уран бүтээлийг “өнгөлж”, чөлөөт уран бүтээлч нэр зүүх болсон. “Хувьсал” продакшны нүүр царай болж яваа гурван бүсгүйг театраас гараад удаагүй байхад “жижиг” гэгддэг жүжигчин Д.Ганцэцэгтэй зэрэг шахуу халагдах өргөдлөө өгсөн тэрбээр энэ шийдвэрийнхээ талаар ямар нэг тайлбар хийгээгүй.

Харин өнгөрсөн есдүгээр сарын эхээр дэлгэцэнд гаргасан “Тусгай ажиллагаа” киноны гол дүрд эхнэрээ тоглуулсан найруулагч Д.Галбаяр нэгэн ярилцлагадаа “Зураг авалтын үеэр хөдөө явж байгаад Т.Хулан машины тэвшнээс юм авах гээд унаж бэртсэн. Нурууны яс нь бага зэрэг гэмтсэн учраас театраас чөлөө авах гэтэл өгөөгүй. Тэгээд л эрүүл мэндээ бодож, энэ бүхнийг орхисон доо” хэмээн тайлбарласан билээ.

Тэгвэл жүжигчин бүсгүй маань уг киногоо олны хүртээл болгоод удаагүй байхдаа хөл хүнд болсон бөгөөд ирэх зун нярайлах юм байна. Жүжигчин Т.Хулангийн хувьд энэ нь түүний хоёр дахь хүүхэд бол, найруулагч нөхрийнх нь гурав дахь хүүхэд болох нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18354
0 эможи
keyboard_arrow_up