Монголын шагай харвааг "Юнеско"-д бүртгэжээ

2015 оны 2 сарын 27

Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Батламжийг өнөөдөр ДБЭТ-т 11:40 цагаас гардуулах юм байна. Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д  хамгийн олноор нь бүртгүүлсэн улсад БНХАУ, Япон, Өмнөд Солонгос ордог байна. Европын орнуудаас Хорват улс 13 биет бус соёлын өвийг бүртгүүлжээ.Харин Монгол Улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, “Их хаадын торгоны зам”-ын тэмээн жин, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүн чулуу, археологийн булш бунхан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд, Хубилай хааны ордны 1000 хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжим гэхчлэн олон  соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг зорьж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18321
0 эможи
keyboard_arrow_up