Холливудын “Хатан хаан” Элизабет Тейлор өнөөдөр мэндэлжээ
Ид мандаж явах үедээ Холливудын “Хатан хаан” гэгдэж явсан алдарт жүжигчин Элизабет Роузмонд Тейлор 1932 оны энэ өдөр Лондон хотод төржээ. Тэрээр гурван удаа “Оскар”-ын шагнал хүртэл байлаа. Мөн кинонд тоглосны төлөө авдаг шагнал нь сая ам.долларыг давсан анхны эмэгтэй жүжигчин юм. 1942 оноос кинонд тоглож эхэлсэн бөгөөд эхний үед шүүмжлэгчид түүний жүжигчний ур чадварт эргэлзээж байсан ч “A place in the Sun” кинонд тоглосны дараа тэдний бодол өөрчлөгджээ. 1999 онд Америкийн кино урлагийн академи Элизабет Тейлорыг бүх цаг үеийн хамгийн агуу кино оддын жагсаалтын долдугаар байрт оруулсан юм. Түүний уран бүтээлээс гадна найман удаа гэрлэж байсан хувийн амьдрал нь бүхний анхаарлыг татдаг байлаа. 2011 оны гуравдугаар сарын 23-нд Холливудын “Хатан хаан” 79 настайдаа зүрхний шигдээсээр нас баржээ.









