"Хурд" хамтлагийнхан маргааш фенүүдтэйгээ уулзах нь ээ

2015 оны 2 сарын 25

 Монголын рок, поп урлагийн түүхэнд "Хурд" нэрээрээ мөнхлөгдөн үлдэж, хийсэн уран бүтээл бүрээрээ сонсогчдын сэтгэлийн утсыг хөглөж чаддаг тус хамтлагийнхан энэ сарын 26-ны өдөр буюу маргааш "Монгол бөхийн өргөө"-нөө сонсогч фенүүдтэйгээ үе үеийн шилдэг уран бүтээлээрээ уулзах нь ээ. Тодруулбал: МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө тавих гэж байгаа юм байна. Тухайн лекцэнд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүмүүс хэрхэн зохилдон амьдрах, ханын тэнгэртэй байхын учир шалтгаан, ханын тэнгэр доройтхын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахын учир зэрэг асуултуудын хариултыг дэлгэрэнгүй мэдэж чадах ажээ. 

Тус лекцэнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд “Хурд” хамтлаг үе үеийн хит болсон уран бүтээлүүдээсээ сонордуулж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх ажээ. Мөн МУАЖ Ш.Чимэдцэеэ хүрэлцэн ирсэн үзэгчиддээ хүндэтгэл үзүүлэн монгол түмний сэтгэлд хоногшсон дуугаараа эгшиг өргөх юм байна. Лекцийн бас нэгэн онцлог нь лам хуврагууд ханийн тэнгэр, үрийн заяа дуудаж, жилийн засал айлдаж, хишиг буяны даллага дуудах юм байна.

Лекцэнд хүрэлцэн ирэхдээ тавгийн идээ, даллагын уутаа авчрахаа битгий мартаарай

Билетийг Бөхийн өргөөний билетийн кассаар болон UB лавлах 1900-1617-оор үнэгүй хүргүүлэн авч болох нь ээ

Харилцах утас: 99247214, 96009493, 88095209, 93134285 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18103
0 эможи
keyboard_arrow_up