Дуучин П.Идэржавхлан тоглолтын товоо зарлалаа

2015 оны 2 сарын 24

 Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ.Тэрбээр өөрийн олон сайхан хит дуунуудаасаа түмэн олны талархлыг ихэд хүлээсэн “Ижий энэтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа тус тоглолтоо нэрлэсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө уянгалаг сайхан дуу хуураараа үзэгч түмэнтэйгээ учран золгох нь ээ. Ийнхүү олон олон үзэгч, сонсогчдын хүслийн учиг тайлагдаж, авъяаслаг уран бүтээлч маань ижийн энэтэй олон гайхалтай эгч нарыг магтан дуулахаар тоглолтынхоо бэлтгэлд хэдийн оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18052
0 эможи
keyboard_arrow_up